Хүргэлт ба буцаалтын нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 18
1. Хүргэлтийн хугацаа, төлбөр
* Хугацааг захиалга баталгаажсан өдрөөс эхлэн тооцно. Орон нутгийн хүргэлтийн үнэ урьдчилсан тооцоо бөгөөд тээвэрлэгч, байршлаас хамаарч өөрчлөгдөж болно. Эцсийн төлбөрийг илгээхээс өмнө тантай баталгаажуулна.
2. Улаанбаатар хотын хүргэлт
Үнэгүй. Захиалга баталгаажсан өдөр эсвэл дараагийн ажлын өдөр хүргэнэ. Хүргэлтийн цагийг урьдчилан утсаар тохирно. Амралт, баярын өдрүүдэд хугацаа сунаж болно.
3. Орон нутгийн хүргэлт
- Унаа эсвэл шуудангийн аль нэгийг та сонгоно.
- Тээврийн зардлыг хүлээн авагч тал төлнө.
- Илгээсний дараа унааны улсын дугаар, жолоочийн утас эсвэл шуудангийн хяналтын дугаарыг танд мэдэгдэнэ.
4. Савлагаа, замын гэмтэл
Төхөөрөмж эмзэг тул орон нутгийн хүргэлтийг давхар хайрцгаар савлаж илгээнэ. Хүргэлтийн явцад гэмтсэн бол шинээр солино. Үүний тулд:
- барааг хүлээн авмагц савлагааг шалгах (боломжтой бол хүргэгчийн дэргэд);
- задлах үйл явцыг бичлэг эсвэл зургаар баримтжуулах;
- гэмтлийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор бидэнд мэдэгдэх шаардлагатай.
5. 24 цагийн сэтгэл ханамжийн баталгаа
Солилт, буцаалт хийхэд бүтээгдэхүүн дараах нөхцөлийг хангасан байна:
- анхны савлагаа бүрэн, гэмтэлгүй;
- хайрцгийн гадна талын лацтай уут задлагдаагүй;
- дагалдах хэрэгсэл бүрэн;
- ашигласан ул мөргүй.
Хүсэлтээ 24 цагийн дотор мэдэгдсэн бол барааг буцаан ирүүлэх хугацааг тантай тохиролцоно. Энэ тохиолдолд буцаах тээврийн зардлыг худалдан авагч хариуцна. 24 цаг өнгөрсний дараа сэтгэл ханамжийн шалтгаанаар солилт, буцаалт хийхгүй.
6. Баталгаат үйлчилгээ (6 сар)
Баталгаат хугацаа нь бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс эхлэн 6 сар байна. Энэ хугацаанд хэрэглэгчийн буруугаас бус шалтгаантай үйлдвэрийн доголдол илэрвэл хууль болон баталгаат үйлчилгээний нөхцөлийн дагуу засварлах, солих эсвэл төлбөрийг буцаана.
Баталгаат засвар, солилтыг Улаанбаатар хотод хийнэ. Үйлдвэрийн доголдол тогтоогдсон тохиолдолд орон нутгаас ирүүлэх болон буцааж илгээх тээврийн зардлыг Худалдагч хариуцна. Дэлгэрэнгүйг Баталгаат үйлчилгээ хуудаснаас үзнэ үү.
7. Арьсанд тохиромжгүй хариу урвал илэрвэл
Хэрэглэсний дараа тогтвортой улайлт, загатнаа эсвэл бусад тааламжгүй хариу урвал илэрвэл хэрэглэхээ нэн даруй зогсоож, шаардлагатай бол эмчид хандаж, бидэнтэй холбогдоно уу. Тохиолдол бүрийг тус тусад нь авч үзэж шийдвэрлэнэ.
Эрсдэлээс сэргийлж анх хэрэглэхийн өмнө эрүүний доод хэсэг эсвэл шууны дотор талд богино хугацаанд туршиж, 24 цаг ажиглахыг зөвлөж байна.
8. Баталгаа, буцаалтад хамаарахгүй тохиолдол
- Механик гэмтэл (унагасан, дарагдсан, шингэн орсон)
- Зөвшөөрөлгүй задалсан, засварласан
- Хэрэглэх зааврыг зөрчиж ашигласнаас үүдсэн гэмтэл
- 24 цаг өнгөрсний дараах сэтгэл ханамжийн шалтгаантай хүсэлт
9. Мөнгө буцаалт
Буцаасан барааг хүлээн авч шалгасны дараа ажлын 5 өдрийн дотор таны төлбөр хийсэн данс эсвэл төлбөрийн хэлбэрээр буцаан шилжүүлнэ.